· 10
· 10
3969
2019-02-09 13:10
发表于:内蒙古
· 10
10
*
*
*
*
*
#Д_Урианхай10Боть
СҮҮРСЭХҮЙ...
Нуурын манан
Сүүлчийн шувууд үдэн
Жигүүрий нь чийглэнэ...
Нууцхан инээмсэглэл шиг
Дулаахан сүүрс, цээж рүү,
Сүү мэт урсана...
Навчис унах нь
Биенээ судас тасрах ч шиг
Цуснаа загас цовхрох ч шиг
Нам гүм шөнө, эзгүй хээр,
Төөрсөн ботго буйлан,
Цээжний "хавцал" цочоох шиг!..
Д.Урианхай зохиолын эмхэтгэлийн эхний 10 ботийн тэргүүн ботид
*ЦАГИЙН ХӨЛ
*ЦЭЭЖНИЙ НӨМӨР
*НАСНЫ ХИШИГ
*ДОТООД ЧИНАД
*ҮГИЙН СҮҮ -Яруу найргийн түүврүүд багтжээ.
1 0